Burj Khalifa

Бурж Халифа нь 829.8 м өндөр дэлхийн хамгийн өндөр байгууламж юм. Бурж Халфигын барилгын ажил 2004 онд эхэлж таван жилийн дараа 2009 он гэхэд барилгын ажил болон гаднах засал бүрэн дуусч 2010 онд нээсэн. Нийт 57 ширхэг лифт, 8-н ширхэг урсдаг шаттай. Энэхүү бүтээл нь барилгын түүхэн дэх маш олон амжилтуудыг эвдсэн. Үүнээс дурдвал:


• Дэлхийн хамгийн өндөр барилга (829.8 м)
• Дэлхийн хамгийн олон давхартай барилга (163 –н давхар)
• Дэлхийн хамгийн урт лифттэй байгууламж (504 үргэлжилдэг )
• Дэлхийн хамгийн өндөр ажиглалтын тавцантай байгууламж (148-р давхарт 555 м-ын өндөрт байрладаг) 
• Дэлхийн хамгийн өндөр гадаад ажиглалтын тавцантай байгууламж (124-р давхарт 452 м-ын өндөрт байрладаг)
• Дэлхийн хамгийн өндөрт байрлах шөнийн клуб (144 –р давхарт байрлана)
• Дэлхийн хамгийн өндөрт байрлах ресторан (122 –р давхарт байрлана, 442 м)

Манай аяллыг сонгосноор энэхүү сүрлэг байгууламжийн 124-р давхарт байрлах гадаад ажиглалтын тавцан дээр гарж сонирхон дурсгалын зураг татуулах боломжтой юм.

Dubai Gold Souk

Дубайн Алтны зах нь Емиратийн бизнесийн төв Дейрад байрладаг. Энэхүү алтны зах нь Дубай хотын уламжлалын нэгэн чухал хэсэг бөгөөд энэхүү зах дээр өдөр бүр нийт 300 гаруй алтны эрдэнэсийн худалдаачид ажиллаж байдаг.

Дэлгэрэнгүй

Atlantis the Palm

Дубай хот нь хүмүүний гараар бүтсэн олон олон гайхамшигт барилга байгууламжаараа дэлхийд алдартай билээ. 

Дэлгэрэнгүй