Atlantis the Palm

Дубай хот нь хүмүүний гараар бүтсэн олон олон гайхамшигт барилга байгууламжаараа дэлхийд алдартай билээ. Үүний нэгэн жишээ бол дэлхийд хамгийн анхны болон хамгийн томд тооцогдох хүний гараар бүтсэн хиймэл арал болох Палм Жумейрах арал юм. Хэрвээ та арлыг илүү өндөрлөг газраас харах юм бол Дал модыг санагдуулам дүрслэн бүтээсэн байдаг. Дэлхийд хүний гараар бүтсэн 7н гайхамшиг байдгаас энэхүү арлыг 8 дахь гайхамшиг хэмээн бүртгэжээ. Түүнчлэн жижгэвтэр арлууд дээр нь олон зочид буудал, амралтын газарууд байрласан байдаг. Хэрвээ Дубайг зоривол энэхүү арлын ойр орчмоор дарвуулт онгоцоор аялах болон Атлантис зочид буудал уруу очдог цахилгаан агаарын галт тэрэгээр зорчих боломжтой.

Dubai Gold Souk

Дубайн Алтны зах нь Емиратийн бизнесийн төв Дейрад байрладаг. Энэхүү алтны зах нь Дубай хотын уламжлалын нэгэн чухал хэсэг бөгөөд энэхүү зах дээр өдөр бүр нийт 300 гаруй алтны эрдэнэсийн худалдаачид ажиллаж байдаг.

Дэлгэрэнгүй

Food in Dubai

Хоол хүнсний зардал нь Дубайд харьцангуй хямд байдаг. Дубайн хоолны тал дээр маш ариван соёлтой улс бөгөөд Энэтхэгийн Biryani –аас Италийн гоймонгоор үйлчлэхээс гадна дэлхийн бүх улс үндэстний хоол байдаг.

Дэлгэрэнгүй