Сонирхсон бараагаа 90% хямдруулан аваарай

Дубай хотод тун удахгүй маш том хямдралтай худалдааны өдөрлөг эхлэх гэж байна. Энэ сарын3 дахь 7 хоног буюу 2017/05/18-20-ний өдрүүдэд та бараа бүтээгдэхүүнийг 90% хүртэлх хямдралтайгаар худалдан авах боломжтой ба одоогоор энэхүү өдөрлөгт оролцохоор 500 гаруй брэнд бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээний газрууд бүртгүүлсэн байна. Дэлхийн томоохон алдартай брэндүүдийг та энэхүү 3 өдрийн турш 30-90% хүртэлх хувийн хямдралтайгаар авах боломжтой болно. Маш өргөн хүрээг хамарсан энэхүү худалдааны өдөрлөгт цахилгаан бараа, үнэт эдэлэ, гоёл чимэглэл, хувцас хэрэгсэл болон түүнээс ч олон төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдах аж. Тун удахгүй Араб үндэстний нэгэн том ёслол болох Рамадан эхлэх ба энэ сарын 27-с эхлэн 1 сарын турш үргэлжлэх юм. Түүнийг угтан энэхүү худалдааны өдөрлөгийг зохион явуулж байгаа юм байна.

Эх сурвалж: http://www.khaleejtimes.com/nation/dubai/no-more-clearance-sales-in-dubai

 

Dubai Gold Souk

Дубайн Алтны зах нь Емиратийн бизнесийн төв Дейрад байрладаг. Энэхүү алтны зах нь Дубай хотын уламжлалын нэгэн чухал хэсэг бөгөөд энэхүү зах дээр өдөр бүр нийт 300 гаруй алтны эрдэнэсийн худалдаачид ажиллаж байдаг.

Дэлгэрэнгүй

Atlantis the Palm

Дубай хот нь хүмүүний гараар бүтсэн олон олон гайхамшигт барилга байгууламжаараа дэлхийд алдартай билээ. 

Дэлгэрэнгүй