Дубай хотын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харах өнцөг

Дубай хотын 7  наран шарлагын газар шийдэмгий,хүчирхэг хүмүүст зориулав гэсэн тэмдэг бүхий зургийг наран шарлагын газрын орчимд тавьсан байна. Энэ нь шиидэмгий гэх үг нь хүч чадал,бяр тэнхээний бус сэтгэлийн хүч чадлыг илэрхийлсэн юм.  өмнө нь энэ үгний оронд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үг байсныг сольсон аж. Учир нь Дубай хотын захирагч Sheikh Mohammed bin Rashid Al Maktoum хэлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол магадгүй энэ дэлхийн хамгийн хүчирхэг, шийдэмгий зоригтой хүмүүс байх. Тэд хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч энгийн хүнээс илүү сэтгэлийн тэнхээ, зоригыг өөртөө агуулж байдаг. Тиймээс тэднийг шийдэмгий, хүчирхэг хүмүүс гэж нэрлэх нь зүйтэй гэжээ. Тиймээс Дубай хот даяараа хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үгийг  шийдэмгий, хүчирхэг хүн гэх үгсээр солихоортөлөвлөсөн байна. Хүний хүндлэх сэтгэл гэдэг хамгийн агуу зүйл билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ч бас энгийн нэгэн хүн гэдгийг мөн тэд энгийн байгаа биднээс илүү хүч чадал, сэтгэлийн тэнхээ нь бахархмаар шүү .

Dubai Gold Souk

Дубайн Алтны зах нь Емиратийн бизнесийн төв Дейрад байрладаг. Энэхүү алтны зах нь Дубай хотын уламжлалын нэгэн чухал хэсэг бөгөөд энэхүү зах дээр өдөр бүр нийт 300 гаруй алтны эрдэнэсийн худалдаачид ажиллаж байдаг.

Дэлгэрэнгүй

Atlantis the Palm

Дубай хот нь хүмүүний гараар бүтсэн олон олон гайхамшигт барилга байгууламжаараа дэлхийд алдартай билээ. 

Дэлгэрэнгүй