Дубай хотын аяллын үзвэрүүд

  • Дубайн голын эрэг (Dubai Creek) 

 

  • Аль Бастак (Al Bastakiya) 

  • Дубайн Музей (Dubai Museum​)​

Дубайн музей нь 1787 онд баригдсан, Дубай хотод байрлах хамгийн хуучин барилга бөгөөд 1971 онд анх нээгдсэн энэхүү музейгээр зочилсноор газрын тос илрэхээс өмнөх Дубайн иргэдийн өдөр тутмын амьдралын дүр зурагтай нүүр тулах бөгөөд байшин барилга, мөргөлийн өрөө, цөлийн аж ахуй болон сувд олборлолт, сувдны худалдаа зэрэг далайн аж ахуйн хэв маягийг харуусан онцлог музей юм.

 

  • Жумейра Мөргөлийн Сүм (Jumeirah Mosque)

​​Бүхэлдээ цагаан чулуугаар хийгдсэн 1200 мөргөлч нэг дор мөргөл хийх боломжтой сүм юм. Гол мөргөлийн хажууд 2 ихэр цамхагтай бөгөөд үүр цайж гэгээ орох үеэр барилгийн хийц, гоо үзэмж илүү гайхалтай харагддаг. Жумейра мөргөлийн сүм нь Дубайн цорын ганц Мусульман бус хүмүүсийг орохыг зөвшөөрдөг сүм бөгөөд мэдээж орохдоо биеэ ил гаргахгүйгээр хувцаслах нь зүйтээ бөгөөд хүсвэл сүмээс мөргөлийн хувцас авч өмсөж болохоос гадна сүмийн дотор зураг авахыг зөвшөөрдөгөөрөө онцлогтой.

 

  • Исламын Урлагийн Төв (Islamic Art Center)

​Ираны эзэн хаадын торгон нөмрөг, Туркийн эрдэнийн чулуугаар урласан эдлэлүүд, Кашмирын торгон хивс нэхмэлүүд, Дамаскийн зэвсэг хэрэгслүүд, Хятдын алтлаг керамик, Ираны соёлын илэрхийлэл хээ угалз, уран зураг гэх мэт маш олон соёлын үнэт зүйлс Исламын соёл гэсэн нэгэн дор нэгтгэгдэн Мираж Исламын Урлагийн төвд байрладаг.

 

  • Бурж Аль Араб (Burj Al Arab) -  гадна талаас нь харна

​Дубайд маш олон 5 - 7одтой тансаг зэрэглэлийн зочид буудлууд байдгаас Бурж Аль Араб бол 4дэх тансаг зэрэглэлийн хамгийн өндөр зочид буудал юм. Ойролцоогоор Жумейрах эргээс 280фит буюу 85.3м зайтай оршдог. Аварга том тэнгисийн аквариумаараа алдартай Ал-Махара ресторан тэнгисийн гүнд оршдог бөгөөд рестораны эзлэхүүний өндөр нь алдарт Эрх чөлөөний хөшөөнөөс ч өндөр гээд бодохоор Дубайд очсон жуулчдын зайлшгүй үзэж сонирхох ёстой газруудын нэг юм.

 

  • Мадинат Жумейра (Madinat Jumeirah)

 

  • Палм Арал (Palm Island)

​Дубай хот нь хүмүүний гараар бүтсэн олон олон гайхамшигт барилга байгууламжаараа дэлхийд алдартай билээ. Үүний нэгэн жишээ бол дэлхийд хамгийн анхны болон хамгийн томд тооцогдох хүний гараар бүтсэн хиймэл арал болох Палм Жумейрах арал юм. Хэрвээ та арлыг илүү өндөрлөг газраас харах юм бол Дал модыг санагдуулам дүрслэн бүтээсэн байдаг. Дэлхийд хүний гараар бүтсэн 7н гайхамшиг байдгаас энэхүү арлыг 8 дахь гайхамшиг хэмээн бүртгэжээ. Түүнчлэн жижгэвтэр арлууд дээр нь олон зочид буудал, амралтын газарууд байрласан байдаг. Хэрвээ Дубайг зоривол энэхүү арлын ойр орчмоор дарвуулт онгоцоор аялах болон Атлантис зочид буудал уруу очдог цахилгаан агаарын галт тэрэгээр зорчих боломжтой.

 

  • Атлантис зочид буудал (Atlantis Resort)

 

  • Шейх Заедын зам (Sheikh Zayed Road)

​Дэлхийн Эдийн Засгийн Форумын жил бүр гаргадаг "Өрсөлдөх чадварын тайлан"-гийн 2016-2017 оны дүн шинжилгээ АНЭУ дэлхийн хамгийн өргөн, чанартай замтай улсаар тодорсон.

Шейх Заед нь Дубай хотын гол судас болсон зам юм.

 

  • Бурж Халифа (Burj Khalifa)

Бурж Халифа нь 829.8 м өндөр дэлхийн хамгийн өндөр байгууламж юм. Бурж Халфигын барилгын ажил 2004 онд эхэлж таван жилийн дараа 2009 он гэхэд барилгын ажил болон гаднах засал бүрэн дуусч 2010 онд нээсэн. Нийт 57 ширхэг лифт, 8-н ширхэг урсдаг шаттай. 

 

  • Забел ерөнхийлөгчийн орон сууц (Zabeel Palace)

Цөлийн Сафари аялал

Аялалд багтсан зүйлс:

  • Элсэн манхан дээрх 30 минутын машинтай аялал
  • Тэмээ унах
  • Араб үндэстний хувцастай зураг авхуулах 
  • Оройн хоол BBQ
  • Хенна зуруулах 
Дэлгэрэнгүй

Усан онгоцон дээрх оройн зоогтой аялал

  • Арабын үндэсний дээд зэрэглэлийн усан онгоцон дээр 2 цаг аялна
  • Ардын хөгжим
  • Амьд шоу
  • Амтат оройн хоол
  • Онгоцон дээрх бүх уух зүйл үнэгүй:  Уламжлалт кофе, жүүс, ундаа, ус, цай
Дэлгэрэнгүй