Дубайн хүнсний фестиваль

Дубай хот бол олон төрлийн үндэстнүүдээс хүн ам нь бүрддэг томоохон хот юм. Ойролцоогоор 200 гаруй үндэстнүүд амьдардаг ба тэдний соёл, ёс заншил, хоол хүнс зэрэг нь хоорондоо ялгаатай. Тэгвэл та жил бүр зохион байгуулагддаг  Дубай хотын хүнсний фестивалийг очиж сонирхоорой. эндээс та олон төрлийн амтам хоолнуудыг амтлан тухайн үндэстний соёлын талаар мэдлэгтэй болоод буцах болно. Энэ фестиваль нь хотыг бүхэлдээ хамардаг өргөн хүрээ бүхий фестиваль бөгөөд хамгийн хамгийн гэсэн төрлүүдээ бас шалгаруулдаг аж.  Энэ жилийн хүнсний фестиваль 2017.02.25-3. 11-ны хооронд явагдах ба хэрэв та хоол хүнсний чиглэлийн бизнес эрхэлдэг бол энэ үеэр үзэсгэлэнд оролцож бизнессэээ өргөжүүлэх боломжтой шүү. 

Холбоот зургууд:

Dubai Gold Souk

Дубайн Алтны зах нь Емиратийн бизнесийн төв Дейрад байрладаг. Энэхүү алтны зах нь Дубай хотын уламжлалын нэгэн чухал хэсэг бөгөөд энэхүү зах дээр өдөр бүр нийт 300 гаруй алтны эрдэнэсийн худалдаачид ажиллаж байдаг.

Дэлгэрэнгүй

Atlantis the Palm

Дубай хот нь хүмүүний гараар бүтсэн олон олон гайхамшигт барилга байгууламжаараа дэлхийд алдартай билээ. 

Дэлгэрэнгүй