Дубайн метронд та юу хийж болохгүй вэ?

Араб үндэстнүүдийн хувьд ёс заншил , шашин шүтлэгээ асар их дээдэлдэг үндэстнүүд билээ. Түүний дагуу метронд хүртэл суухдаа хүүхэд эмэгтэйчүүд нэг кабинд, эрэгтэй хүмүүс нэг кабинд гэх мэт тусгай байдаг. Харин танд гэж хэлэхэд та Дубайд аялан явахдаа метрон дотор ус уухад л 100 дирхамаар торгуулах гэнэ. 

Та метроны буудал болон метронд дараах үйлдлүүдийг хийвэл 100 дирхамын торгууль төлнө:

  • сандал дээр хөлөө тавих
  • юм идэх, уух
  • бусад зорчигчидод саад учруулж, чимээ шуугиантай байх
  • шат болон лифтийг зүй бус ашиглах
  • барилгаруу үсэрж, авирах
  • хөдөлж буй метроноос буух
  • амьтан дагуулж орох /хараагүй иргэн хөтөч нохойтой орж болно/ 
  • зорчигчид зориулагдаагүй хэсэгт суух, зогсох
  • бусад зорчигчдод аюул учруулах эд зүйл тээвэрлэх
  • метро ашиглагчдын машины зогсоолыг 24-с дээш цагаар ашиглах

Та метроны буудал болон метронд дараах үйлдлүүдийг хийвэл 200 дирхамын торгууль төлнө:

  • тасалбар худалдан авахгүй орох
  • өөрийн биш тасалбар ашиглах
  • хугацаа нь дууссан эсвэл хүчингүй карт ашиглах
  • засгийн газрын зөвшөөрөлгүй тасалбар худалдах/ NoI карт/
  • шүлсээ хаях, нулимах
  • метро дотор болон метроны буудлын эргэн тойрон , дотор тамхи татах
  • олон нийтийн тээврийн хэрэгслээр галт  зэвсэг болон  бусдад аюул учруулах зэвсэг авч явах
  • Согтууруулах ундааны зүйл авч явах
  • бараа бүтээгдэхүүн зарах
  • жолоочид саад болох үйлдэл хийх 

Та метроны буудал болон метронд дараах үйлдлүүдийг хийвэл 250 дирхамын торгууль төлнө:

  • метро ашиглагчдын машины зогсоолыг 48-с дээш цагаар ашиглах

Та метроны буудал болон метронд дараах үйлдлүүдийг хийвэл 300 дирхамын торгууль төлнө:

  • хүлээлгийн танхим, метроны буудлын дотор унтах

Та метроны буудал болон метронд дараах үйлдлүүдийг хийвэл 500 дирхамын торгууль төлнө:

  • хуурамч Nol карт болон Nol тасалбар ашиглах
  • Метроны болон метроны буудлын эд зүлйсийг гэмтээх, саатуулах тохиолдолд

Та метроны буудал болон метронд дараах үйлдлүүдийг хийвэл 2000 дирхамын торгууль төлнө:

  • шаардлагаүй тохиолдолд яаралтай тусламжийн гарцыг ашиглах

Dubai Gold Souk

Дубайн Алтны зах нь Емиратийн бизнесийн төв Дейрад байрладаг. Энэхүү алтны зах нь Дубай хотын уламжлалын нэгэн чухал хэсэг бөгөөд энэхүү зах дээр өдөр бүр нийт 300 гаруй алтны эрдэнэсийн худалдаачид ажиллаж байдаг.

Дэлгэрэнгүй

Atlantis the Palm

Дубай хот нь хүмүүний гараар бүтсэн олон олон гайхамшигт барилга байгууламжаараа дэлхийд алдартай билээ. 

Дэлгэрэнгүй