Гайхамшигт Дубайн Тухай

Арабын Нэгдсэн Эмират улс нь 7 дэд хэсгүүдээс бүрддэг ба энэ нь 1971 оноос өмнө 7 өөр улс байсныг нэгтгэн нэгэн нэгдсэн улс болгосон ба  нийслэл нь Абу Даби хот . Дубай болон Абу Даби нь Эмират улсын хамгийн том хотууд юм.

7 бүсийн хувьд 1971 оны 7 сард 6 бүс (Abu Dhabi, Dubai, Sharjah, Umm Al-Quwain, Ajman and Fujairah) АНЭУ-д нэгдэхээр зөвшөөрсөн ба 1971 оны 12 сарын 2нд албан ёсоор нэгдсэн байна. 

 

Дубай бол орчин үеийн гайхамшигт хотуудын нэг билээ. Арав гаруйхан жилийн өмнө л гэхэд Дубайн энэхүү байгаль орчин болон газарзүйн хувьд давуу шинж чанаргүй одоогийн энэ газар нутгийг зах хязгааргүй их элсэн цөл эзэгнэн оршиж байсныг халж тэнгэр баганадсан олон тансаг чамин барилга, байшингууд одоо эрэг дагуу эзэгнэн харагдана.

Эргийн ойролцоо 120км2 хэмжээтэй хүний гараар бүтсэн гайхамшигт хиймэл арлууд оршино. Дэлхийтэй илүү хялбар холбогдох гайхамшигт шийдэл биш гэж үү?

Тав тух тансаг байдал бол Арабын ард түмний салшгүй нэгэн соёлын илэрхийлэл юм. Арабын эртний нүүдэлчин ард түмний амьдрал ахуйд хол тавьж нүүдэлчдийн майханд зочлонгоо Исламын соёл иргэншлийн салшгүй нэгэн уламжлал болох жинхэнэ Belly-Dance бүжгийг тэнгэрт түгэх оддын дор үзэн сонирхоно гээд та төсөөлөөд үздээ. Дубайн сэтгэл татам ,хэт орчин үелэг байдал мөн бахархам соёл уламжлалаа хадгалан ирсэн нь гайхамшигтай нэгэн хэв маягыг бүрдүүлдэг, энэхүү хотын соёл иргэншлээс аялал жуулчлагч нар харилцан адилгүй олон янз бүрийн дүр зургийг харж болдог. Тэмээн уралдаан үзэх Цөлийн баянбүрдээс тэнгисийн эрэг хүртэл үзэж харах гайхамшиг олноос гадна дээд зэргийн дэлгүүрүүдээр хэсэх боломжууд авангард архитекторийн гайхамшигт шийдэлтэй барилгууд болон олон төрлийн тансаг хоол гээд илүү олон гайхамшигтай зүйлс таныг хүлээж.

 

 

 

Виз авах үйлчилгээ

Улаанбаатар дахь Эмиратын визний үйлчилгээний төв нь Ахлан ХХК-тай байнгын холбоотой ажилладаг учир хурдан шуурхай найдвартайгаар виз авах хөтөч байж чадна. Араб Монголын хамтарсан Ахлан ХХК нь Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах Амбассадор Оффисд байрлаж байна.

Дэлгэрэнгүй