Бидний тухай

АХЛАН ХХК нь Монголын зах зээлд суурилсан Монголоос Арабын нэгдсэн орнуудруу хамгийн найдвартай сэтгэл ханамжтай аялал зохион байгуулдагаараа онцгой давуу юм. Бид Арабын жуулчид болон бизнесийн түншүүдийг Монголруу аялуулах болон ажил хэргийн бүхий л үйл ажиллагаанд гүүр болох мөн Монголын жуулчид болон бизнэс эрхлэгчдийг Арабын нэгдсэн Эмират улс уруу болон Бусад арабын холбооны улс орнууд уруу сэтгэл хангалуун аялуулахаас гадна бизнес ажил хэргийн аялалд тань гүүр болох нь бидний зорилго юм.

Ахлан ХХК нь Олон улсын аялал жуулчлалын үйлчилгээний стандартад нийцсэн хамгийн чанартай шилдэг үйлчилгээг нягт нямбай, мэргэжлийн ур чадвар бүхий хамт олон үзүүлэхдээ таатай байх болно.  Байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй аялал жуулчлалын үйл ажиллагаагаа тууштай явуулж байгаа бөгөөд Монголын аялал жуулчлалын бизнесийн талбарт тодорхой байр суурийг эзэлж олон жилийн туршлагатай хамт олон хосолсноороо бусад компаниас онцлог юм. Түүнчлэн манай компани нь мэргэжлийн харилцаа холбооны техник технологи болон хурд хүчтэй машинаар үйлчилгээгээ тоноглосноос гадна Англи , Монгол , Араб хэлээр зочид төлөөлөгч нартаа бүрэн дэлгэрэнгүй хөтөч хийдэг учир хэлний ямар нэгэн асуудал үүсэхгүй гэдэгт баталгаа өгнө.

Манай үйлчилгээний талаархи илүү дэлгэрэнгүй мэдээлэл:

Аялал жуулчлал

Манай компаний үнэт эцсийн зорилт бол компани болон үйлчлүүлэгчдийнхээ хооронд итгэлцлийг бий болгож,   үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж сэтгэл хангалуун байдлыг эрхэмлэн хадгалахад оршино

Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэтдээ Араб болон Монгол улсын харилцагчдын хооронд шинэ аялал жуулчлалын зах зээлийг нээхээр зорьж байна

Бидний алсын хараа

Аялал жуулчлалын салбарт дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг байх түүнчлэн Арабын ази тивийн аяллын салбарт тэргүүлэх.

  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж
  • Мөнгөний үнэ цэнэ
  • Инноваци
  • Нэр хүнд
  • Чадварт тулгуурласан өндөр бүтээмж 

 

Бидний эрхэм зорилго

  • Үйлчилгээний тогтмол шинэчлэл
  • Харилцагчидтайгаа тогтмол харилцаатай байх
  • Арабын нэгдсэн Эмират улсруу зорчихыг хүссэн иргэд болон жуулчдыг Олон төрлийн үйлчилгээгээр хангах
  • Арабын нэгдсэн Эмират улсруу аялах сонирхолтой сэтгэл татам аялалуудыг санал болгох.
  • Үргэлж Нэгдмэл бат бөх баг хамт олонг бүрдүүлсэн цогц компаний үлгэр жишээ байна
  • Улс хоорондын цогц холбоо болон нэгдмэл компаний  төгс сэтгэл ханамжит үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж ажиллах.

Манай үйлчилгээ

Ахлан ХХК нь үйлчлүүлэгчиддээ илүү өргөн хүрээтэй аяллыг үйлчилгээг санал болгодог. Нийт удирдахуйн чанар чансаагаа бататгасан ба үйлчилгээндээ тогтмол шинэчлэл хийж үйлчлүүлэгчидээ үргэлж сэтгэл хангалуун байхад зорьж ажилладаг.

  1. Бүх төрлийн Арабын орнуудын тийз
  2. Хувь хүн болон хамт олны зочид буудлын захиалах үйлчилгээ/Монгол болон Арабын аль ч талд
  3. Тусгай аялал зохион байгуулах, Үдэшлэг баяр цэнгээн , Бал сар, эмнэлэгт эмчлүүлэх хөтөлбөр
  4. Бизнесийн болон тусгай аялал зохион байгуулах
  5. Агаарын тээвэр
  6. Бүх зориулалтын авто машины түрээсийн үйлчилгээ.
  7. Хамт олны автобус түрээсийн үйлчилгээ
  8. Угтах болон хувийн туслах үйлчилгээ