Global Village

 Global Village-ийг одоогоор дэлхийн хамгийн том аялал жуулчлал, шоу үзүүлбэр болон чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэж мэдэгдсэн байна. Энэхүү газар нь танд хамгийн томоохон худалдаа үйлчилгээ болон гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг олгоно.Жил бүр энэ газарт 1,700,000 м2  бүсэд 5-6 сая орчим жуулчид зорин ирдэг байна. 

 

Та Global Village-д ирсэнээр  маш олон сонирхолтой зүйлсийг худалдаанд байхыг харах болно. Global Village  нь нэг талаараа олон үндэстний соёлыг таниулсан худалдааны төв боловч нөгөө талаараа улс үндэстнүүдийг нэгтгэж байгаа нэгэн томоохон төсөл юм.

Та эндээс зүгээр нэг худалдан авалт хийх биш олон улс үндэстнүүдээр зочилж очсон мэт сэтгэгдлийг хүлээн авна. Худалдан авалтын хувьд хэрэв та дорнын өнгө аясыг агуулсан гэрийн чимэглэл худалдан авахыг хүсвэл Тунис болон Египетын хэсгээр харин дээд зэргийн чанар бүхий зөгийн балны олон төрлийн сортоос сонирхохыг хүсвэл Йемений хэсгээр зочлохыг санал болгож байна.

 

Энэхүү тосгон нь нэг талаараа олон үндэстний соёлыг таниулсан худалдааны төв боловч нөгөө талаараа улс үндэстнүүдийг нэгтгэж байгаа нэгэн томоохон төсөл юм. 

 

 

Dubai Gold Souk

Дубайн Алтны зах нь Емиратийн бизнесийн төв Дейрад байрладаг. Энэхүү алтны зах нь Дубай хотын уламжлалын нэгэн чухал хэсэг бөгөөд энэхүү зах дээр өдөр бүр нийт 300 гаруй алтны эрдэнэсийн худалдаачид ажиллаж байдаг.

Дэлгэрэнгүй

Atlantis the Palm

Дубай хот нь хүмүүний гараар бүтсэн олон олон гайхамшигт барилга байгууламжаараа дэлхийд алдартай билээ. 

Дэлгэрэнгүй