Манжуур хот

Манжуур хот

1901 онд Оросын Владивосток ба Транс-Сибирийн галт тэрэгний гол зангилаа болон анх Транс-Манжуурын галт тэрэгний өртөөний суурь тавигдсан нь одоогийн Монгол, Орос, Хятад гэсэн гурван улсын худалдаа наймаа, аялал жуулчлалын төв болоод байна.  Манжуурын худалдаа наймааны төвүүдийн тоо нь  Америкийн зарим хотуудад байдаг худалдааны төвүүдээс ч их байдаг нь сонирхолтой юм. Хятадын жижигхэн хот боловч энд та ирсэнээр олон сонирхолтой зүйлсийг хийх боломжтой. Хотын төвдөө 12 төв гудамжтай ба алхаад үзэхэд л хангалттай төвлөрсөн үзвэр, үйлчилгээний газруудтай. Европ загварын 160 барилга хотын төвдөө байрласан байдаг. 100 гаруй жилийн настай Орос загвартай хуучны байшин барилгууд мэр сэр байдаг.  Олон Орос клубууд байдагаас хамгийн алдартай нь Банана клуб юм. Бас Орос ресторан, хоолны газруудад орж Оросын ард түмний үндэсний уламжлалт болон орчин үеийн хосолсон бүжиг сонирхон, Хятадын акробатуудын үзүүлбэрийг үзэнгээ нэгэн сайхан үдшийг өнгөрүүлэх боломжтой. Манжуурт ирсэнээрээ эргэн тойронд байрлах хөгжилтэй хөшөө дурсгалуудтай хамтдаа зураг татуулаарай. Дэлхийн хамгийн том *Матрёшка хүүхэлдэй* тус хотын төвд сүндэрлэн байдаг нь жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг үзмэрүүдийн нэг яахын аргагүй мөн билээ.

 

Dubai Gold Souk

Дубайн Алтны зах нь Емиратийн бизнесийн төв Дейрад байрладаг. Энэхүү алтны зах нь Дубай хотын уламжлалын нэгэн чухал хэсэг бөгөөд энэхүү зах дээр өдөр бүр нийт 300 гаруй алтны эрдэнэсийн худалдаачид ажиллаж байдаг.

Дэлгэрэнгүй

Atlantis the Palm

Дубай хот нь хүмүүний гараар бүтсэн олон олон гайхамшигт барилга байгууламжаараа дэлхийд алдартай билээ. 

Дэлгэрэнгүй