Дэлхийн хамгийн хурдан түргэн тусламжийн тэрэг

Дубай хотод дэхийн хмагийн хурдан түргэн тусламжын тэрэг ажиллаж эхэлсэн байна. Энэ нь спорт Мустанг загварын 1 сая дирхамын үнэтэй буюу 273,000 орчим долларын үнэтэй машин юм. Энэ түргэний машинаар яаралтай өвчтөнийг зөөх боломжгүй ба харин энгийн зөөврийн түргэний тэрэгээс хурдан ирж яаралтай анхны тусламж үзүүлэх зорилготой юм байна.  Ерөнхийдөө бол энгийн түргэний тэрэг 8 минут явж очдог бол энэ машинаар 4 минутын дотор ирэх боломжтой ба 1 цагт 300 км хүртэлх хурдтай явах хөдөлгүүртэй гэнэ. 

 

Яаралтай түргэн тусламжийн спорт машиныг жуулчин ихтэй төв хэсэг болох Бурж Халифа, Жумейра гудамж, Жумейра явган хүний зам болон томоохон фестивалиуд болж байгаа газруудад ажиллуулах юм. 

Түргэний хурдан машин бүрт   цусны даралт хэмжигч аппарат, цусны сахарын хэмжээг шалгагч аппарат, зүрхний сэхээн амьдруулах багаж, яс хугаралтыг эмчлэх багаж болон шарх эмчлэх багажууд зэрэг  байгаа бөгөөд түргэн тусламжийн тээврийн машин иртэл өвчтөний биеийг сайжруулах зорилготой юм. 

 

Энгийн түргэний машин

 

Dubai Gold Souk

Дубайн Алтны зах нь Емиратийн бизнесийн төв Дейрад байрладаг. Энэхүү алтны зах нь Дубай хотын уламжлалын нэгэн чухал хэсэг бөгөөд энэхүү зах дээр өдөр бүр нийт 300 гаруй алтны эрдэнэсийн худалдаачид ажиллаж байдаг.

Дэлгэрэнгүй

Atlantis the Palm

Дубай хот нь хүмүүний гараар бүтсэн олон олон гайхамшигт барилга байгууламжаараа дэлхийд алдартай билээ. 

Дэлгэрэнгүй