Арабын Нэгдсэн Эмират Улс

Арабын Нэгдсэн Эмират улс нь 7 дэд хэсгүүдээс бүрддэг ба энэ нь 1971 оноос өмнө 7 өөр улс байсныг нэгтгэн нэгэн нэгдсэн улс болгосон ба  нийслэл нь Абу Даби хот . Дубай болон Абу Даби нь Эмират улсын хамгийн том хотууд юм.

7 бүсийн хувьд 1971 оны 7 сард 6 бүс (Abu Dhabi, Dubai, Sharjah, Umm Al-Quwain, Ajman and Fujairah) АНЭУ-д нэгдэхээр зөвшөөрсөн ба 1971 оны 12 сарын 2нд албан ёсоор нэгдсэн байна. 

 

Дубай бол орчин үеийн гайхамшигт хотуудын нэг билээ. Арав гаруйхан жилийн өмнө л гэхэд Дубайн энэхүү байгаль орчин болон газарзүйн хувьд давуу шинж чанаргүй одоогийн энэ газар нутгийг зах хязгааргүй их элсэн цөл эзэгнэн оршиж байсныг халж тэнгэр баганадсан олон тансаг чамин барилга, байшингууд одоо эрэг дагуу эзэгнэн харагдана.

Эргийн ойролцоо 120кмхэмжээтэй хүний гараар бүтсэн гайхамшигт хиймэл арлууд оршино. Дэлхийтэй илүү хялбар холбогдох гайхамшигт шийдэл биш гэж үү?

Тав тух тансаг байдал бол Арабын ард түмний салшгүй нэгэн соёлын илэрхийлэл юм. Арабын эртний нүүдэлчин ард түмний амьдрал ахуйд хол тавьж нүүдэлчдийн майханд зочлонгоо Исламын соёл иргэншлийн салшгүй нэгэн уламжлал болох жинхэнэ Belly-Dance бүжгийг тэнгэрт түгэх оддын дор үзэн сонирхоно гээд та төсөөлөөд үздээ.

Дубайн сэтгэл татам ,хэт орчин үелэг байдал мөн бахархам соёл уламжлалаа хадгалан ирсэн нь гайхамшигтай нэгэн хэв маягыг бүрдүүлдэг, энэхүү хотын соёл иргэншлээс аялал жуулчлагч нар харилцан адилгүй олон янз бүрийн дүр зургийг харж болдог. Тэмээн уралдаан үзэх Цөлийн баянбүрдээс тэнгисийн эрэг хүртэл үзэж харах гайхамшиг олноос гадна дээд зэргийн дэлгүүрүүдээр хэсэх боломжууд авангард архитекторийн гайхамшигт шийдэлтэй барилгууд болон олон төрлийн тансаг хоол гээд илүү олон гайхамшигтай зүйлс таныг хүлээж.

Газарзүйн байршил

АНЭУ нь ойрхи дорнодын бүсэд оршдог ба Саудын Араб болон Омантай хиллэн оршдог. Энэ улс нь дэлхийн газрын тосны төв цэгт байрладаг.  АНЭУ нь далайн эргийн 700 км газартай ба түүний 100 гаруй км нь Оманы буланд хамаарагддаг. 

 

Цаг агаар

АНЭУ нь халуун хуурай уур амьсгалтай. Хур тунадас тун багатай , жилийн дундаж үзүүлэлтээр өвлийн улиралд харьцангуй хур буудаг ба нийтдээ 13 см тэнцэх хэмжээний хур ордог.  Агаарын хэм хамгийн багадаа +10- +48 Целсийн хэмтэй байдаг. 

Шашин шүтлэг:

Исламын шашин нь АНЭУ-ын гол шашин бөгөөд өргөн хүрээтэй. Шашин шүтлэгийг нэн тэргүүнд дээдэлдэг улс юм. Шашны үзлүүд нь маш хүчтэй байдаг. Жишээ нь: жилд нэг удаа Рамадан гэж ёслол болох ба энэ нь 1 сарын турш үргэлжинэ. Энэ ёслолын үеэр Муслим шашинтнууд нар мандахаас жаргах хүртэл хоол идэх, ус уух, тамхи татах зэргийг хориглосон байдаг. Харин Муслим шмшингүй хүн өдрийн цагаар эдгээрийг хийхийг зөвшөөрдөг. Рамадан ёслолын үеэр худалдааны төвүүд илүү цагаар ажилладаг байна. Энэ нь Муслам шашинтнууд өдрийн ёслолоо дуусгаад нар жаргасны дараа ёслолын дүрэм үйлчилдэггүйтэй холбоотой. 

Үндсэн хэл:

 АНЭУ -ын үндсэн хэл нь араб хэл бөгөөд АНЭУ нь аялал жуулчлал их хөгжсөн учир англи хэлийг мөн түлхүү хэрэглэдэг. Ерөнхийдөө Араб хэл болон Англи хэл хоорондоо ижил төстэй үгс ихтэй байдаг. 

Мөнгөн тэмдэгт

АНЭУ-ын албан ёсны тэмдэгт нь Дирхам юм. 1 Дирхам= 3.671 доллартай тэнцүү ба та хэрэв Эмират улсад яваа тохиолдолд дэлгүүр, банк, зочид будал , онгоцны буудал зэрэгт мөнгө солих үйлчилгээ хялбар авч болно. 

Ажлын цаг:  

Ерөнхийдөө ажлын хуваарийн хувьд Бүтэн сайна өдрөөс Пүрэв гараг хүртэл  08:00- 17:00 хүртэл ажилладаг ба харин тамгийн газар, засгын газрын хувьд 07:30-14:30 хүртэл ажиллана. Амралтын өдрүүд нь баасан болон бямба гарагууд юм.  Ресторан болон бизнес худалдааны төвүүд 7 хоногийн бүх өдрүүдэд ажилладаг. 

Dubai Gold Souk

Дубайн Алтны зах нь Емиратийн бизнесийн төв Дейрад байрладаг. Энэхүү алтны зах нь Дубай хотын уламжлалын нэгэн чухал хэсэг бөгөөд энэхүү зах дээр өдөр бүр нийт 300 гаруй алтны эрдэнэсийн худалдаачид ажиллаж байдаг.

Дэлгэрэнгүй

Atlantis the Palm

Дубай хот нь хүмүүний гараар бүтсэн олон олон гайхамшигт барилга байгууламжаараа дэлхийд алдартай билээ. 

Дэлгэрэнгүй