Ангараг гараг дээрх хот

АНЭУ олон улсын томоохон засгийн газруудын уулзалтын үеэр нэгэн шинэ төслийн санаачлагын талаар дурдсан ба энэ нь  Эмират улс дэлхийд  хамгийн анхны удаа өөр гариг дээр хот байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна . Энэ хот нь 2117 он гэхэд  Ангараг гараг дээр баригдаж дуусах төлөвлөгөөтэй ба дэлхийн олон эрдэмтэн шинжээчидийн анхаарлыг татаад байна.

Энэ төслийг  АНЭУ-ын дэд ерөнхийлөгч, ерөнхий сайд, Дубай хотын захирагч эрхэм дээд Shaikh Mohammad Bin Rashid Al Maktoum  болон Абу Даби хотын угсаа залгамжлах ханхүү, АНЭУ-ын армийн хүчний дэд командлагч Shaikh Mohammad Bin Zayd Al Nahyan  нар санаачилсан байна.  Энэхүү үндэстэнг хамарсан 100 жилийн төлөвлөгөөт төслөөр Эмират улс шинжлэх ухааны олон шинэ нээлтийг хийн , чадварлаг боловсон хүчнүүдийг бэлтгэх ёонирхолтой байгаа юм.  Шинэ төслийн хүрээнд хамгийн эхний судалж байгаа гол зүйлс нь дэлхийгээс АНгараг хүртэл хэрхэн хурдан очих болон буцаж ирэх, Ангараг гараг дээр хоол хүнс, энерги эрчим хүчний нөөцийг хэрхэн зохицуулах зэрэг байна.

Марс 2117 төслийг эхлээд АНЭУ-ын эрдэмтэд судлан явуулах ба цаашдаа олон улсын эрдэмтдийн энэхүү төсөлд нээлттэй судалгаагаар туслалцаа үзүүлэхийг зөвшөөрсөн байна.

Shaikh Mohammed Bin Rashid хэлэхдээ “ Өөр гөриг дээр газардах нь дэлхийн олон хүмүүсийн хувьд зүүд шиг л  байсан . Бидний зорилго бол энэ зүүдийг бодит болгоход манлайлах явдал юм ” гэсэн байна.  Энэ төслийг эхлүүлсэнээр 100 жилийн туршид манай боловсролын системд чухал нөлөө үзүүлнэ энэ нь сурагчид болон эрдэмтэн судлаачид зэрэг хүмүүс энэ төслийн хүрээнд олон шинжилгээнүүдийг явуулахтай холбоотой гэсэн байна.

“Хүний оюун  ухаанд хэмжээ хязгаар гэж үгүй. Одоогийн нийгэмд шинэжлэх ухааны ихэнх нээлтүүдийг хийсэн байгаа ч хүн өөрийн оюунаараа өшөө илүү зүйлсийг нээж чадна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна. Энэ төсөл одо бол зүгээр л нэг үр төдий бид түүнийг тарьж ургуулна. Харин бидний хойч үе жимсийг нт хураан авах  болно”  гэж  Sheikh Mohammed Bin Zayd хэлсэн байна.  

Хотын эхний судалгаа, барилга байгууламж зэргийг робот илгээн хийлгэхээр төлөвлөсөн байгаа аж 

Dubai Gold Souk

Дубайн Алтны зах нь Емиратийн бизнесийн төв Дейрад байрладаг. Энэхүү алтны зах нь Дубай хотын уламжлалын нэгэн чухал хэсэг бөгөөд энэхүү зах дээр өдөр бүр нийт 300 гаруй алтны эрдэнэсийн худалдаачид ажиллаж байдаг.

Дэлгэрэнгүй

Atlantis the Palm

Дубай хот нь хүмүүний гараар бүтсэн олон олон гайхамшигт барилга байгууламжаараа дэлхийд алдартай билээ. 

Дэлгэрэнгүй