Алтаар бүрсэн цамхаган бургер

Алтаар бүсэн  амтат цамхаган бургер
Дубайн хүнсний үзэсгэлэнд зориулан гудамжинд худалдаалагддаг хамгийн үнэтэй хоолоор тодруулахаар Roadery компани нэгэн бургерийг танилцуулсан байна. Энэ бургер нь 230 дирхам буюу ойролцоогоор 63 долларын үнэтэй ба бургерийг  алдарт дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифа-с сэдэвлэсэн бөгөөд нэр нь Бург-Халифа юм. Энэхүү бургер 5 давхарга бүхий үхрийн махан котлет, элэгний нухаш, мөөгтэй бяслаг, улбар шар өнгийн соус, бөөрөлзгөнө жимсний кетчуп-с бүрдэнэ.  Хамгийн сонирхолтой зүйл нь бургерийн талх нь дээд хэсэгтээ 24 кратын алтан бүрмэлтэй юм байна. Бургерийг энэ сарын 25-27 ны хооронд Бурж Парк-д хүнсний үзэсгэлэнгийн үеэр худалдаалах гэнэ. 

 

Dubai Gold Souk

Дубайн Алтны зах нь Емиратийн бизнесийн төв Дейрад байрладаг. Энэхүү алтны зах нь Дубай хотын уламжлалын нэгэн чухал хэсэг бөгөөд энэхүү зах дээр өдөр бүр нийт 300 гаруй алтны эрдэнэсийн худалдаачид ажиллаж байдаг.

Дэлгэрэнгүй

Atlantis the Palm

Дубай хот нь хүмүүний гараар бүтсэн олон олон гайхамшигт барилга байгууламжаараа дэлхийд алдартай билээ. 

Дэлгэрэнгүй