Абу Даби хотын аяллын үзвэрүүд

  • Шейх Заед Мөргөлийн Сүм (Sheikh Zayed Grand Mosque  Center)

 АНЭУ –ын анхны ерөнхийлөгч HH Шейх Заед Бен Султан Аль Нахайян хүсэлтээр баригдсан Лалын шашинтнуудын мөргөлийн хамгийн том сүмүүдийн нэг юм. Цасан цагаан гантиган энэхүү сүм нь ойролцоогоор 40.000 хүний багтаамжтай бөгөөд мөргөлийн гол танхимд 7 мянган мөргөлчид цуглах боломжтой. Мөргөлийн гол танхимдаа 35 тонн жинтэй, 5.627 м2 хэмжээтэй.дэлхий дээрх хамгийн том хивсийг дэвссэн байдаг. Энэхүү сүмийн өнцөг булан бүрт ховор онцгой элементүүдийг тусгаж өгсөн байдаг.

 

  • Эмиратын Ордон (Emirates Palace)-гадна талаас нь харна

​Таван одтой дээд зэрэглэлийн зочид буудал. 
Emirates Palace нь Арабын соёлыг таниулах зорилготойгоор баригдсан Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Дабигийн зүрхэн хэсэгт байрладаг бөгөөд онгоцны буудлаас 40 минут яваад л хүрнэ. Эргэн тойрондоо зүлэг цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн, далайн эргий дагуу байрлалтай. Нийт 394-н өрөөтөй, бүх өрөөнүүд нь маш тансаг ор, дээд зэрэглэлийн тавилгууд, цэлгэр гантиган угаалгын өрөөтэй, 150 гаруй телевизийн сувагтай HD ТВ –тэй зэрэг мэдээж бүх зүйлс нь дээд зэрэглэлийнх байна.

 

  • Ерөнхийлөгчийн ордон (Presidential Palace ) -гадна талаас нь харна 

 

  • Абу Даби Хотын Төвийн аялал (Visit to Abu Dhabi City Center)

 

  • Абу Дабигийн Эргийн зам( Abu Dhabi Corniche)

 

  • Марина Молл (Marina Mall )

 

  • Хуучны Тосгон Болон Музей (Heritage Village and Museum)

 

  • Dates Market

​Арабын бэлгэ тэмдэг болон сүндэрлэдэг хүмүүний гараар бүтээгдсэн дэлхийн 8 дахь гайхамшиг хэмээн нэрлэгддэг хиймэл арал Палм Жумера нь далдуу модны хэлбэртэй бөгөөд энэхүү модны жимс бол яах ч аргагүй Арабын ард түмний бэлгэ тэмдэг юм. Далдуу модны жимсний (хасарваань) түүх бол тэр чигтэй Арабын ард түмний түүх бөгөөд энэ жимсний талаар Коран сударт 20 удаа, Библид 50 гаруй удаа дурдсан байдаг. 
Жижигхэн наалдамхай жимсийг Лалын шашинтнууд мацаг барих үеэрээ нар жаргасны дараа идэж хэрэглэдэг. Мөн цөлийг тэмээгээр хөндлөн туулж буй худалдаачдын амь зуух гол хүнс нь болдог байсан байна.
Чавганы захын худалдаачид танд маш олон төрлийн үнэр, амт, хэлбэртэй янз бүрийн сортын чавгануудыг санал болгох бөгөөд мэдээж бүгдээс нь амтлаад үзэх хэрэгтэй. Чавганы захад очсон бол алтны захыг мөн үзэх боломжтой юм.

 

  • Феррари цогцолбор (Ferrari World and Yas Island)

​Абу Дабид байх Феррари Ворльд цогцолбор нь танд болон таны гэр бүлийн бүх гишүүдийн сонирхлыг татах алдарт Феррари машины брэндээс сэдэвчилсэн төрөл бүрийн Итали болон олон үндэстний ресторан байхаас гадна янз бүрийн тоглоомуудтай. Италийн алдарт Феррари машины брэндийн улаан өнгө болон дээд зэрэгллийн өнгө загварын хослолоор бүтээгдсэн 20 гаруй төрлийн дуураймал тээвэрлэгчид болон жижиг Картинг уралдааны машин Формулагийн загвар бүхий галзуу хулгана дээр зугаацаж олон төрлийн шоу үзүүлбэрүүд үзэж сонирхох гээд л олон олон хүний санаанд багтамгүй зүйлсээр дүүрэн энэхүү байгууламж лав таныг уйдаахгүй.

Цөлийн Сафари аялал

Аялалд багтсан зүйлс:

  • Элсэн манхан дээрх 30 минутын машинтай аялал
  • Тэмээ унах
  • Араб үндэстний хувцастай зураг авхуулах 
  • Оройн хоол BBQ
  • Хенна зуруулах 
Дэлгэрэнгүй

Усан онгоцон дээрх оройн зоогтой аялал

  • Арабын үндэсний дээд зэрэглэлийн усан онгоцон дээр 2 цаг аялна
  • Ардын хөгжим
  • Амьд шоу
  • Амтат оройн хоол
  • Онгоцон дээрх бүх уух зүйл үнэгүй:  Уламжлалт кофе, жүүс, ундаа, ус, цай
Дэлгэрэнгүй