Абу Даби

Абу Даби нь АНЭУ-ын нийслэл  юм. Хүн амын хувьд улсдаа Дубай хотын дараа ордог хөгжилөөрөө дэлхийд нэгт тооцогддог хот бөгөөд Абу Даби нь энгийн нэг даруухан тосгон байсан бол одоо хөгжил дэвшил, бүтэц зохион байгуулалт, барилга байгууламж зэргээрээ дэлхийн хамгийн шилдэг хот болоод байна. Абу Даби нь дэлхийн хамгийн баян хотуудын жагсаалтанд 1-рт ордог хот мөн дэлхийн хамгийн тааламжтай хотуудын жагсаалтанд 4-рт ордог хот юм. 

Хотын нэрний хувьд Абу Даби нэрийг одоогоос 300 жилийн өмнөөс ашиглан ирсэн ба нэр нь араб хэлнээс орчуулбал  “Бугануудын эцэг” гэсэн утгаиай гэнэ. Нэрний домог нь нэгэн эр бугануудыг байнга хамгаалж, хайрлан , тэжээдэг байсан учир түүнийг эцэг гэж нэрлэсэн гэдэг. Абу Даби гэх нэрний өмнө энэ хотыг “Милх” буюу давс гэсэн утгатай нэртэй байсан ба энэ нь тухайн хотыг хүрээлэн давс ихт Персинй булангийн ус мөрөн болон хотыг хүрээлэн давс, хужир элбэгтэй газрууд их  байсантай холбоотой гэж үздэг.  

Абу Даби хот аялал жуулчлал худалдааны хувьд ихээхэн нөлөө бүхий хот юм.  Энэ хот нь Эмиратын 7 бүсийнхээ хамгийн том газар нутагтай хот бөгөөд 972 км2  газар нутагтай ба Саудын Араб, Султан Оманы улс болон Арабын булан зэргээр хүрээлүүлэн оршдог.  

Засаг захиргааны хувьд эзэн хаант  засаглалтай. Эзэн хаан  Халифа бин Заяд , угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Заяд нар юм.

 Эмират улсын хөгжлийн хамгийн анхны алхам нь газрын тос үйлдвэрлэлт байсан. Хамгийн анх 1930 нд азрын тосны ордыг нээж үйлдвэрлэлтээ 1936 оноос эхлэн хийсэн байна.

Цаг уурын  хувьд энэ хот нь элсэн цөл ихтэй маш халуун хот бөгөөд  жилийн ихэнх өдрүүдэд  цэлмэг хөх тэнгэртэй байдаг. 6-9 саруудын хувьд хамгийн халуун сарууд ба хамгийн сэрүүн сарууд нь 11-3 сарын хооронд болдог.  Харин хамгийн хүйтэн сар нь 1 сар, хамгийн халуун сар нь 8 сар юм. 

 

Dubai Gold Souk

Дубайн Алтны зах нь Емиратийн бизнесийн төв Дейрад байрладаг. Энэхүү алтны зах нь Дубай хотын уламжлалын нэгэн чухал хэсэг бөгөөд энэхүү зах дээр өдөр бүр нийт 300 гаруй алтны эрдэнэсийн худалдаачид ажиллаж байдаг.

Дэлгэрэнгүй

Atlantis the Palm

Дубай хот нь хүмүүний гараар бүтсэн олон олон гайхамшигт барилга байгууламжаараа дэлхийд алдартай билээ. 

Дэлгэрэнгүй